Жүдо бөхийн төрлөөр Олимпийн их наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр өдгөө 34 настай ч их спортоо орхилгүй амжилттай барилдсаар байгаа билээ.
Тэгвэл аварга маань өөрийн төрөлх нутаг болох Булган аймгийнхаа волейбол, сагсанбөмбөгийн багуудыг байгуулжээ. Багууд нь Н.Түвшинбаяр эзэнтэй Булган аймгийн баг хэмээн цоллуулан лигийн тэмцээнүүдэд оролцох юм. Энэ сарын 16-ний өдөр эхлэх МҮСБХ-ны үндэсний лигийн тэмцээнд түүний баг оролцон тоглоно.
Харин Н.Түвшинбаяр аваргын хувьд өөрөө энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдах Осакагийн их дуулгах тэмцээнд зодоглохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. Энгүй их аваргадаа болон түүний багуудад амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.