БНСУ-ын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд байнгын цэргийн албан хаагчдын тоогоо 80,000-р бууруулж 2022 он гэхэд хагас сая болгож багасгана гэдгээ мэдэгджээ. Одоогоор тус улсын арми 600,000 орчим идэвхтэй бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Цэрэг армийн хүчин чадлыг дэвшилтэт технологиор сайжруулах, алба хаагчдын тоог багасгаж орчин үеийн өөрчлөлтийг хийх болно гэж тус улсын шадар сайд болон Сангийн сайд Хон Нам Ки хэлсэн байна.
Нөгөө талаар цэргийн алба хаагчдыг тоог бууруулснаар ард иргэд заавал биш өөрсдийн сонголтоор армид элсэх эсэхээ шийддэг болох юм. Түүнчлэн ирэх гурван жилийн хугацаанд армид алба хаах эмэгтэйчүүдийн тоог нэмж одоо байгаа 6,2 хувийг 8,8 хувь болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr