Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд компани зуун хувь цахилгаанаар ажиллах ч 900 морины хүчин чадлыг гаргаж чадах цоо шинэ Мустанг Литиут төмөр хүлгээ өчигдөр орой Лас Вегасын авто шоуны үеэр танилцуулжээ.
Форд компанийн зүгээс шоун дээр танилцуулсан Мустангийг худалдаанд гаргаагүй ч цахилгаан автомашины эрин үед дэвшилтэт технологи, ахисан чанарыг харуулахыг зорьсон байна. Энэ сарын сүүлээр тус компани “Mustang inspired” цахилгаан жийп ангиллын машинаа худалдаанд гаргахаар төлөвлөөд буй юм.
Мустанг Литиумийг машины эд анги нийлүүлэгч Вебасто компанитай хамтран үйлдвэрлэсэн ба одоо ашиглагдаж байгаа цахилгаан машинуудаас хоёр дахин их буюу 800 вольтын хүчин чадалтай цахилгааны холболттой ажээ.
Эх сурвалж: www.cnn.com