СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнэ: Төсвийн алдагдал 4 жилийн дотор 9 их наядад хүрсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн төлөөллүүдээс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж буй. Уг зөвшилцил дээр АН-аас гурван санал оруулахыг шаардаж байгаа билээ.

1-рт, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх

2-рт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 

3-рт, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх. Гэвч бөгөөд уг саналыг хүлээж авахгүй бол зөвшилцлийн ажлын хэсгээс гарахаа илэрхийлж байна.  Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг шаардаж байгаа шалтгааныг АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа. 

Тэрээр, 

- Хэрэв ингэж ойлгоод байгаа бол намыг нь сонгохоо болчих хэрэгтэй. Сонгогчдын эрхийн асуудал. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага улс орныхоо нийтлэг эрх ашгийг харж байна.

Пропорциональ байсан бол холимог, холимог байсан бол пропроциональ руу явж байна. Би орон нутгийн төлөөллийг үгүйсгээгүй. Гэхдээ орон нутгийн төлөөллийг бүрдүүлж байгаа 76 нөхөд улс орны нийтлэг эрх ашиг руу явахгүй шүү дээ. Бодит жишээ нь өнөөдрийн төсвийн хуваарилалт. Хэн хариуцлага хүлээх юм, үүн дээр. Улс орон л төлнө. Өнөөдөр би л сонгогодож байвал болно гэсэн амин хувиа хичээсэн хүмүүсээс болж байна. Тиймээс улс орныхоо нийтлэг эрх ашгийг боддог хүмүүс парламентат үйл ажиллагаа явуулах ёстой юм. Үүнд холимог тогтолцоо хэрэгтэй гэсэн юм. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.