Хан-Уул дүүргийн 19-р хороонд байрлах "Нэхмэлийн шар" нийтийн орон сууцнууд ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон учир 2014 оноос тахин төлөвлөлтөнд оруулжээ. Ингээд 2017 онд эхний ээлжийн 16 давхар байр өнгөрсөн 3-р сард ашиглалтанд орж 27 айл түлхүүрээ гардаж авсан байна. Харин энэ 10-р сард ашиглалтад орох ёстой дөрвөн байрны ажил гацжээ. Тиймээс хоёр жил гаруй хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа иргэд байрандаа орохыг шаардан хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.
Дахин төлөвлөлтийн төсөлд анх 2014 онд "Фүжи холдинг" ХХК шалгарсан ч 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй байна. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, "Нэхмэлийн шар"-ын дахин төлөвлөлтийн төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар "Нэхмэлийн шар"-ын найман барилгыг буулгаад эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа юм байна. 140 иргэн эдгээр шинэ орон сууцанд орохоор хүлээж байгаа юм.
Гэтэл дээрх хоёр компанийн маргаанаас болж барилгын ажил зогссон байна. Тиймээс энэ хоёр компанийн маргааны асуудлыг шийдвэрлэж, айлуудыг яаралтай байранд нь оруулахад анхаарч ажиллахыг тэд хотын даргаас хүсч байгаа аж.