СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХДХВ-ын шинэ хэлбэрийг илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ХДХВ судалдаг эрдэмтэн судлаачид 20 орчим жилийн дараа анх удаа шинэ хэлбэрийн вирус олж илрүүлжээ. Энэ нь ХДХВ-1 –ийн М бүлэгт буюу одоогоор дэлхий дахинд тархаад буй халдварт өвчний бүлэгт хамаарна гэж судалгаанд оролцсон Миссуригийн их сургуулийн эрдэмтдийн баг мэдээлсэн байна.

Дэлхийн хүн төрөлхтний аюул болсон Хүний Дархлал Хомсдлын Вирус нь бусад халдварт нян вирусын адил хэд хэдэн төрөл, хэлбэртэй байдаг бөгөөд өөрчлөгдөх, зүсээ хувилгах, мутацад орох чадвартай гэсэн үг юм. ХДХВ-ын олон төрөл бий гэдгийг нээж илрүүлж баталсан 2000 оноос хойш M бүлгийн хэлбэртэй нянг анх удаа илрүүлсэн байна.

 

 

юм. Өмнө нь ХДХВ-ын хоёр төрлийн тохиолдлыг 1983, 1990 онуудад тус тус Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас илрүүлж байжээ. Эдгээр нь саяхан олж илрүүлсэн хэлбэрээс тэс ондоо, тэр бүр тохиолдоод байдаггүй, бусад хэлбэрүүдтэйгээ огт тохирох боломжгүй юм байна.

Харин гуравдахь хэлбэрийг мөн Конгогоос 2000 онд вирусыг эхээс урагт халдварлуулахгүй байх аргыг судалж байгаад илрүүлжээ. Одоогоор эдгээр өөр өөр хэлбэрийн нянгууд хүний биед ямар ялгаатайгаар нөлөөлж, хэрхэн харилцан адилгүй урвал үзүүлдэг нь тодорхойгүй ажээ.

Дэлхий дээр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 36,7 сая хүн амьдарч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв. НҮБ-ын мэдээлснээр 2016 онд 1,8 сая хүн шинээр халдварлажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.