Тамхи татах нь сэтгэцийн өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг судлаачид мэдээлжээ. Тухайлбал сэтгэл санаагаар гутрах, шизофрени зэрэг сэтгэцийн эмгэг тусах эрсдэл ихэсдэг байна.
Уг зуршил бие, сэтгэцийн эрүүл мэндэд хортой гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг ч яг энэ төрлийн судалгаа хийж байгаагүй ажээ. Судлаачид энэ удаагийн ажлаар тамхи татах зуршлаас татгалзах, хэрэв хэдий нь тамхинд орсон бол сэтгэцийн эрүүл байдлаа хамгаалахын тулд гарах сэрэмжлүүлгийг өгнө хэмээн Бристолын их сургуулийн эрдэмтэн доктор Робин Вуттон хэлжээ.
Эрдэмтэд тамхи татах дуршилтай болон дуршилгүй өвчтнүүдэд анхаарлаа хандуулсан байна. Мөн шизофренитэй болон сэтгэл гутралд гүн орсон хүмүүсийг тамхинаас хэр хамааралтай байсныг ажиглажээ. Ингэхэд тамхи татаж эхэлж байгаа болон архаг тамхичид адилхан сэтгэл санааны гүн хямралд орох, шизофрени тусах өндөр магадлалтай байжээ.
15 жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татаж байгаад гарч 17 жил тамхи татаагүй хүн амьдралдаа огт тамхи татаж байгаагүй хүнтэй харьцуулахад сэтгэцийн эмгэг тусах магадлал хоёр дахин их байсан байна. Үүгээр зогсохгүй эмгэгийг эсэргүүцэх чадвар жирийн хүнээс бага гарчээ.
Эх сурвалж: www.theguardian.com