СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцийн дарга Д.Одбаярыг шөнө дунд хүртэл байцаажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air нислэгийн компанийн эмэгтэй ажилтны өгзгөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн тухай БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсан билээ.

Д.Одбаярын хамт Улаанбаатараас Инчоны чиглэлд Korean Air компанийн онгоцонд нисч байсан 42 настай А гэгч цагдаагийн анхан шатны мөрдөн байцаалтад оролгүй өнгөрсөн сарын 31-ний өдөр буюу хэрэг гарсан өдөр Өмнөд Солонгос улсыг орхин Сингапурыг зорьсон байжээ.

Өнөөдөр өглөө Инчоны цагдаа, шүүхийн байгууллагууд хэрэг үүссэн байх магадлалтай тул хоёр дахь шатны мөрдөн байцаалтыг явуулахаар болж

Цагдаагийн анхан шатны мөрдлөгөөр Д.Одбаяр болон А нар урьд өмнө хамт ажилладаг байсан байж магадгүй гэдгийг тогтоосон тухай эх сурвалж мэдээлсэн байна. Балид болсон Азийн Үндсэн хуулийн цэцийн уулзалтаас эх орон руугаа буцах замдаа Д.Одбаяр Солонгосоор дамжин өнгөрчээ. . 10 цаг 35 минутад байцаалт эхэлсэн ба бусад мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэжээ. 

Цэцийн дарга Д.Одбаяр анхан шатны байцаалтыг цаг хагасын турш өгсөн байна. Харин хоёр дахиа байцаагдахдаа 10 гаруй цагийн турш, шөнө дунд хүртэл үргэлжилсэн юм. Солонгосын цагдаа нар 11 дүгээр сарын хоёрны өдөр тухайн үед Korean Air компанийн онгоцонд ажиллаж байсан, бэлгийн дарамтад өртсөн гэх онгоцны хоёр үйлчлэгчээс мэдүүлэг авсан байна.

Харин Сингапурыг зорьсон иргэн А-г Солонгост ирүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажлыг цагдаа нар Сөүл дэх Монголын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байна гэжээ.

 

Эх сурвалж: n.news.naver.com, www.koreatimes.co.kr

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.