Сонгинохайрхан дүүргийн XXVII хороонд явган хүний замаар явж байсан /Эхэн үедээ цагдаагийн байгууллагаас гарцаар гарч явсан гэж мэдээлсэн.Сур/ ЕБС-ын сурагч охиныг дайрч, амь насыг нь хохироосон ноцтой осол өнөөдөр /11.06/ гарчээ. “Приус 30” маркийн автомашины жолооч, 30 орчим насны эрэгтэй хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гарсан байна. Замын цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна. Эхний байдлаар жолоочоос мэдүүлэг авсан ба жолооч хөнгөн гэмтэл авсан байна.
Сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.
Эх сурвалж: polit.mn
Гэрэл зургийг zindaa.mn сайтаас