СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяраас өнөөдөр мэдүүлэг авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Korean air” компанийн онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдоод байгаа. Тэрээр Индонезид болсон олон улсын хуралд оролцоод, өнөөдөр БНСУ-д газарджээ. Өнөөдөртөө багтааж түүнээс БНСУ-ын хууль, хяналтын байгууллага мэдүүлэг авах талаар Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Мөн БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь “ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлээд байна.

Өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг “Бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж нэмж шалгахаар болсон" тухай мэдээлэл юм. Учир нь тэрээр хэрэг гарах үеэр “Korean Air” компанид ажилладаг монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.