СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гейшатай селфидэж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нэгэн цагт Япон орны нийслэл байсан Киото хот гейша нараараа алдартай. Энд ирсэн гадны аялагч жуулчид орчин цагийн гейша нартай хамт зургаа авахуулах нь хориотой болж, хэрэв дүрэм журам зөрчвөл торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.

Учир нь гадны жуулчид тэдэнтэй хамт зургаа авахуулахдаа зүй бус авирлаж, биед нь халдах зэрэг таагүй үйлдлүүд олон гаргаж байгааг гейша нар гомдолсон байна. Одоогоор уг .

Ирэх 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадмыг угтаж гадна, дотны зочид төлөөлөгчид олноороо цуглах учир Киотогоос гадна Японы бусад аялал жуулчлалын төв болсон газруудад дээрх журмыг хэрэгжүүлэх ажээ.  

Үүнээс гадна аялал жуулчлалын бохирдол буюу жуулчид эртний сүмүүдэд хэт олноороо шавах, үдшийн цэнгээний газарт үндэсний уламжлалт хувцас кимоног өмсөж зүй бус авирлах зэрэг асуудал үүсгэх нь Киотод олширчээ. Тухайлбал гудамж, зам дээр хог хаях, алхаж байхдаа тамхи татах, замын хөдөлгөөнийг хаах, бусдын эрхэнд халдах зэрэг үйлдлүүдийг их гаргадаг байна.

 

 

Япон улсад өнгөрсөн жил 31 сая жуулчин ирсэн нь өмнөх жилийнхээс есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Иений ханш суларч, визний шаардлагыг хөнгөвчилж, хямд нислэгүүдийг санал болгосноор жуулчдын тоо нэмэгдсэн гэж үзжээ. Ирэх жил 40 сая жуулчин хүлээж авна гэсэн бэлтгэлтэй байгаа ба 2030 он гэхэд жилдээ 60 сая жуулчин хүлээж авна гэж таамаглажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.