Их Британийн Эссекс хотод хөлдүүртэй чиргүүлд Азийн 39 иргэн хөлдөж амиа алдсан байдалтай олдсон. Уг хэрэгт ачааны машины жолооч, бусад холбогдох хүмүүсийг олж саатуулсан юм. Энэ удаад дахин нэг сэжигтнийг барьж саатуулсан тухай Вьетнамын цагдаа нар мэдэгджээ.
Хууль бусаар Европ руу цагаачлах гэж байгаад -25 хэмийн хүйтэнд хөлдсөн 31 эрэгтэй, найман эмэгтэй бүгд Вьетнамын иргэд гэж үзсэн. Вьетнамын Нге Ан мужид болсон баривчилгааны үеэр баригдсан этгээд тус улсад баригдсан 11 дэх сэжигтэн болж байна. Эдгээр сэжигтнүүдийг хууль бус хил давуулахыг оролдсон хүний наймааны хэрэгт холбон саатуулжээ.
Вьетнам улсын цагдаагийн баг бүрэлдэхүүн энэ долоо хоногийн даваа гарагт Их Британид ирж цогцос таниулах ажиллагаанд тусалсан байна. Албаны хүмүүс амиа алдсан хүмүүсийн нэрийг энэ долоо хоногт багтаж зарлаж магадгүй гэжээ.
Их Британийн цагдаа нар Умард Ирландаас ирсэн жолооч 25 настай Мо Робинсоноос гадна 22 настай Иймон Харрисон болоод Ронан, Кристофер гэсэн ах дүү нарыг сэжигтнээр баривчилжээ.
Эх сурвалж: www.bbc.com