СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-06

Л.Хүрэлбаатар: Би хоосон мэдлэгт дургүй, мэдлэг нь баялаг болох ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.ЭНХТУУЛ

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор “Монос” группийн ерөнхийлөгч, Эм зүйн ухааны доктор, профессор, Монголын шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн Л.Хүрэлбаатарыг урьж, ярилцсан юм.

-Монголчууд газрын баялгийг уул уурхай гэж ойлгоод, ургамал ногоо, байгалийн түүхий эдээ ор тас мартчихсан явах шиг. Гэтэл Монголд ургадаг ховор ургамлууд бизнесийн золиос болоод устаж, мөхөх дээрээ тулаад байна. Энэ чиглэлээр олон жил судалгаа шинжилгээ хийсэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би эмийн сургуульд суралцсан үеэсээ эхэлж тооцвол энэ салбарт 18 настайгаасаа зүтгэжээ. Тийм болохоор эмийн ургамлыг зөв зохистой хэрэглэх тал дээр маш их зүйл бодож явдаг юм. Намайг 1990 онд компани байгуулснаас хойш Япон, Солонгос, Герман гээд гадны олон байгууллага Монголоос эмийн ургамал авъя гээд санал өгсөн байдаг. Би нэг ч кг эмийн ургамлыг гадагш нь гаргахгүй гэсэн өөрийн бодолтой явдаг хүн. Энэ нь хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, монголчууд бид 70 жил түүхий эдээ Орос руу гаргаад, дэлхийн хамгийн ядуу улс орон хэвээрээ үлдсэн. Одоо сүүлийн 30 жил Хятад руу түүхий эдээ гаргаж байна. Манай улс нүүрсээ ч олигтой угааж чадахгүй байна. Зэсээ ашиглаж чадахгүй байна. Нэгэнт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас ядуу байхаас ч аргагүй. Ядаж, Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр шиг завсрын бүтээгдэхүүн болгохгүй л бол болохгүй гэсэн бодолтой явдаг юм.

Тиймээс эмийн ургамлын нэг ч түүхий эдийг хил гаалиар гаргахыг эсэргүүцдэг юм. Энэ бол бидний бодлого. Тэр байтугай Японоос нэг хүн ирээд, манайхны толгойг эргүүлээд эмийн ургамал авах гээд хөөцөлдөж явахад нь би очиж уулзаад, “Бид Япон руу нэг ч эмийн ургамал гаргахгүй. Монгол бол цөлжиж байгаа орон. Гадаад руу гаргадаг хэдэн эмийн ургамал нь дандаа говьд ургадаг. Зээргэнэ, чихэр өвс, хунчир гээд ургамал байна. Эдгээр нь дандаа говьд элсний нүүдлийг хааж ургадаг, нөхөж ургахдаа их удаан ургамал.

Тиймээс бид гадагш нь нэг ч эмийн ургамал гаргахгүй. Хэрэв цаашид ийм асуудал үүсгээд байвал бид төрийн бодлогод нөлөөлж, УИХ-д эмийн ургамал гадагш нь гаргахгүй байхад нөлөөлсөн тогтоолын төсөл хүртэл өргөн барина шүү” гэж хэлээд үзэлцэж л явлаа. Хоёрдугаарт, манайханд эмийн ургамлын талаарх ойлголт мэдлэг дутмаг байдаг. .

Одоо манай. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэй, нөөц тодорхойлох судалгааг хийж байна. Манайхан хувийн компанийн хийсэн судалгаа, шинжилгээнд эргэлздэг учраас бид Ботаникийн нөөц судлалын секторынхонтой хамтарч энэ судалгааг хийсэн. Хоёр, гуравхан ургамлын судалгаа хийхэд, гурван жил шаардагдсан.

Говьд нэг яваад очиход л “Гантай байна, уг нь энд ургадаг юм” эсвэл “Өнжөөд дараа жил ургана, гантай байгаа учраас энэ жил ургасангүй” гэдэг. Тэгээд гурван жил явж байж, бид говьд ургадаг эмийн ургамлын нөөцийг тодорхойлсон. Багагүй зардал гаргасан.

-Би эмийн сургуульд суралцсан үеэсээ эхэлж тооцвол энэ салбарт 18 настайгаасаа зүтгэжээ. Тийм болохоор эмийн ургамлыг зөв зохистой хэрэглэх тал дээр маш их зүйл бодож явдаг юм.

-Ховордож байгаа эмийн ургамал гэхээр ямар ургамал байх вэ. Нөөц багатай ургамлуудаа эндээ тарьж болдоггүй юм уу?

-Жишээлбэл, манай . Өөрөөр хэлбэл, арван жилд нөхөж ургана гэж үзээд, 14 тонныг авч болох юм гэж тооцоолоод, бид түүндээ тохирсон судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг хийдэг.

Үүний зэрэгцээ ихэнх ургамал нөөц багатай учраас бид тарималжуулах гэж оролдож байна. Жишээ нь, манай “Нефромон” маш их эрэлт хэрэгцээтэй бэлдмэл. Түүхий эд нь нарийн навч, цахилдаг гээд говьд ургадаг, нөөц багатай ургамал. Би 1999 оноос хойш энэ ургамлыг тарималжуулах гээд 21 жил ноцолдож байна.

Тэгээд чадаагүй. Өөрөөр хэлбэл, говийн ургамал бол онолын үүднээс авч үзэхэд, мөхөж яваа хамгийн эртний ургамал. Тарималжиж, нутагших дургүй. Эсийн өсгөврийн аргаар ургуулж үзье гээд Биологийн хүрээлэнгийн эсийн өсгөврийн лабораторийнхонтой хамтарч ажиллаад ч бас ургуулж чадаагүй. Тэгээд Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн “Кадила” гэж компани, Хятадын ӨМӨЗО-ы пүүсүүд, гадны том лабораторитой хамтарч ажиллаад ч бас ургуулж чадаагүй. Гэсэн ч мөн л шантраагүй, 21 дэхь жилдээ хүлэмжинд тарьж үзэж байна. Янз бүрийн аргаар л туршиж үзэж байна даа.

-Тарих гэснээс танай “Монос”-ынхон өөрсдөө ботаник цэцэрлэгтэй байх аа.Энэ цэцэрлэгт одоо хэр олон эмийн ургамал тариалж байна вэ?

-“Монос” компани 2000 онд эмийн ургамлын ботаник цэцэрлэгийг байгуулсан. Энэ цэцэрлэгт бид одоо үйлдвэрлэж байгаа эмийн ургамлынхаа зарим түүхий эдийг тарималжуулъя. Ялангуяа, алтан гагнуур, хунчир гээд ховордож байгаа нөөц багатай ургамлуудаа таръя. Дээр нь гадаадаас авдаг ургамлууд байна.

Жишээ нь, манай уушги цэвэрлэх цайнд ордог хачгүргэм гэж эмийн ургамал байна. Гаатай цайнд ордог батраш байна. Эдгээр ургамлыг бид тарималжуулсан. Батраш гэдэг ургамлыг тарьж ургуулахад их нарийн технологитой. Талбай дээр нь өвөлжөөлж болдоггүй. Намар болохоор бүгдийг нь ухаж аваад зоориндоо хийдэг. Хавар буцаагаад суулгадаг гэх мэт зовлон бий. Мөн монгол хунчирыг тарималжуулах гэж арван хэдэн жил ноцолдож байж, саяхан тарималжуулах патентыг нь авсан. Алтан гагнуур тарималжуулах эрхийг авлаа.

Ер нь зэрлэг ургамлаар эм хийх маш хэцүү. Уулын ар, өвөр хоёр талд ургаж байгаа ургамал найрлагын хувьд өөр байдаг. Тухайн газрынхаа ургаж буй хөрс, нарны тусгалын онцлог зэргээс болоод биологийн идэвхит бодис нь өөр байдаг.

Тиймээс . Үүнд бас багагүй хөрөнгө зарж байна. Энэ бүхний хүчинд долоогоно, чацаргана, алтан гагнуур, хунчир гээд олон бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө тарималжуулж, үйлдвэртээ ашиглаж байна.

-Манай “Нефромон” эрэлт хэрэгцээтэй бэлдмэл. Түүхий эд нь нарийн навч, цахилдаг гээд говьд ургадаг, нөөц багатай ургамал. Би 1999 оноос хойш энэ ургамлыг тарималжуулах гээд 21 жил ноцолдож байна.

-Ер нь өөрийн гэсэн ботаник цэцэрлэгтэй байхын ач холбогдлыг ярилтгүй байх. Мэдээж, тэнд “Монос”-оор овоглосон эрдэмтдийн олон гайхамшигтай нээлт, судалгаа шинжилгээний үр дүн, ховор эмийн ургамлууд бойжиж байдаг. Харин танай цэцэрлэг улсын харьяалалтай ботаник цэцэрлэгээс юугаараа ялгаатай юм бэ?

-Ботаникийн цэцэрлэг байгуулах бас нэгэн ач холбогдол нь бид Монголд ховордож буй эмийн ургамлыг хамгаалах зорилготой юм. Манай улсын харьяаны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол ховордсон ургамлын үрийг хадгалдаг. Энэ бас их хэцүү, өндөр зардалтай ажил.

Зарим тохиолдолд нөгөө үр нь хадгалалтын горимоосоо шалтгаалаад амьдрах, амьдрахгүй гээд баталгаагүй байх асуудал бий. Харин бид бол тухайн үрийг амьдаар нь хадгалдаг, үүгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, бид тухайн ургамлыг жил болгон тарималжуулаад, үрийг нь авдаг. Одоо .

-Монгол орны ховор эмийн ур­гам­лын жагсаалтад одоо нэн ховорд­сон, нөөцгүй болж байгаа хэдэн нэр төрлийн ургамал байдаг вэ?

-Энэ их нарийн учиртай. Ер нь эрт дээр үеэс эмийн ургамлын нууц жорын талаар манай эртний маарамбууд, уламжлалт анагаах ухааныхан нэг их яриад байдаггүй байсан. Одоо жишээ нь, юм.

Тэр ургамал зүрхэнд их сайн. Монгол уламжлалт анагаах ухааны тэргүүлэх эрдэмтэн академич, доктор Ц.Хайдав гуай судлаад, сонин хэвлэлээр “Зүрхэнд сайн“ гээд ярьчихсан чинь хүмүүс зулгаагаад авчихсан. Алтанхундага бол нэг өдөр цэцэглэдэг, үндэс муутай ургамал. Гэтэл өнөөх ховор ургамлыг чинь дөнгөж цэцэглэнгүүт нь хүмүүс очоод зулгаагаад авчихдаг. Тэгээд нөөцгүй болчихсон. Энэ мэтчилэн хамаагүй ярьж болдоггүй, асуудал бас байдаг.

-Ер нь бол өргөн утгаар нь авч үзвэл бүх зүйл эм, бүх зүйл хор. Ус ч гэсэн тун нь ихэдвэл бас л хор. Хэмжээ тун нь ихэдвэл хаван гүйгээд, даралт ихсээд, бөөр өвдөөд мөн л хор болно.

-Сүүлийн үед хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн биед хоргүй юм шиг ярьж, бичдэг болж. Жишээ нь, хавар болоход манайхан дархлаанд сайн гээд яргуй иднэ, далий ягаанд сууна гээд нийтээрээ эмийн ургамал руу хошуурдаг болсон байна. Энэ бүхнийг та аль өнцгөөс нь харж суудаг вэ?

-. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л, ардын уламжлалт эмчилгээний ном сударт хавар гурван ширхэг яргуй идвэл ханиад, хоолойн өвчинд тустай гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл манайхан “Яргуй идэх нь сайн гэнэ” гэж сонсоод л, варианы шил дүүрэн түүж идээд, ходоодны шархтай болчихсон хүмүүс байна. Яргуй бол халуун чанартай, ходоодонд маш хурц үйлдэл үзүүлнэ.

Үүнээс болоод ходоод, улаан хоолойн шархтай болчихсон хүн олон байдаг. Тэгээд хүмүүсийн энэ туйлшрамтгай байдлыг хараад дотроо бодож суудгийм. “Яргуй идсэн гөрөөс сайн” гээд ярьдаг байсан, сүүлдээ “Яргуй идсэн ямаа сайн” гэдэг байсан. Одоо бүр өөрснөө яргуй иддэг боллоо. Удахгүй бие биенээ барьж идэх вий гээд дооглонгуй бодож суудаг юм. Ингэж туйлширах нь их утгагүй асуудал.

-Иргэдийн түгээмэл хэрэглэдэг ургамал дээр та нэг жишээ дурдаач. Тухайлбал, иргэдийн мэддэг хэрнээ мэддэггүй, хоруу чанар ихтэй ямар ургамал байна?

-Олон жишээ дурдаж болно. Тухайлбал, хүмүүсийн дунд өргөн хэрэглэгддэг таван салаа байна. Таван салаа дотроо 17 зүйл анги байх жишээтэй. Эдгээрийн зөвхөн их таван салааг нь эмчилгээнд хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухаанд ходоодны өвчнийг анагаах зориулалтаар хэрэглэдэг. Үүнээс болж зарим нь өвчин дээрээ өвчин нэмж олдог. Яагаад .

Гэтэл “Ходоодны шарханд сайн гэнэ” гээд уугаад байдаг. Ходоодны шарх хүртэл дотроо хоёр янз. Ходоодны хүчил ихэссэн, багассанаас үүдэлтэй гээд хоёр янзын шарх бий. Монголчуудын бараг 80 хувь нь ходоодны хүчил ихтэй. Ходоодны шархлаатай хүмүүсийн ихэнх нь ходоодны хүчил ихэссэн шархтай байдаг. Тиймээс эмийн ургамал бол хэн дуртай нь дураараа зулгааж идээд байдаг, гэмгүй зүйл биш юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Ер нь бол өргөн утгаар нь авч үзвэл бүх зүйл эм, бүх зүйл хор. Ус ч гэсэн тун нь ихэдвэл бас л хор. Хэмжээ тун нь ихэдвэл хаван гүйгээд, даралт ихсээд, бөөр өвдөөд мөн л хор болно.

-Монголын газар нутгийн ердөө аравхан хувь нь ой байдаг. Ургамал голдуу ой модоор баялаг, ус чийгтэй газар ургадаг. Тэгээд урдаасаа цөлжөөд, хойшоо тэлээд, ихэнх ургамалууд нь устаж үгүй болж байна.

-Хөдөө, орон нутагт уул уурхайн карьер ёс юм шиг 1-2 байдаг болж. Дээрээс нь цөлжилт газар авч байна. Эм судлаач хүний хувьд энэ бүхнийг хараад та сэтгэл зовинож л суудаг байх?

-Сэтгэл зоволгүй яах вэ. Одоо манай “Салимон”, “Нефромон” зэрэг эм бэлдмэлийн түүхий эд яг тэр уул уурхай ухаж байгаа газар нутагт байж байна. Гэхдээ цаанаасаа төр засаг нь ийм үүрэг даалгавартай ажиллуулж байгаа бол одоо яалтай билээ гээд харамсаад л сууж байдаг.

Нэгэнт албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсын хөрөнгө оруулалттай компани газар ухаж байхад бид яалтай билээ. Ямартай ч гар хумхиж суухын оронд өнөөх ургамлуудаа өөрсдөө тарималжуулах гээд, ургахгүй нэгнийг нь тухайн газар нутагт нь ойр газар тарималжуулах гээд оролдож явна. Одоо тэр .

Бид ямартай ч шилжүүлж ургуулах, тарималжуулах гэж оролдож байна. Ер нь бол бүтэл муутай байна. Түрүүнд ч яриандаа дурдсан. Манай говийн ургамлууд чинь генийн хувьд хамгийн эртний мөхөж буй ургамал, тарималжуулахад их хэцүү.

-“Тэр өвс тэрэнд сайн” гэхээр л хүмүүс түүгээд дуусгачихдаг. Манайхан ч газар доорх баялаг, газар дээрх чулуу, өвс ургамлаа гадагш нь гаргаад дуусч байх шиг байна?

-Монголын газар нутгийн ердөө аравхан хувь нь ой байдаг. Ургамал голдуу ой модоор баялаг, ус чийгтэй газар ургадаг. Тэгээд урдаасаа цөлжөөд, хойшоо тэлээд, ихэнх ургамалууд нь устаж үгүй болж байна. Жилийн өмнө Улаанбаатарт түйрэн боллоо. Хорин жилийн өмнө Дундговьд байхад нэг тийм түйрэнтэй таарч байлаа.

Гэтэл . Монгол бол тал хээр голлосон нутагтай, тэнд нь их тачирхан өвс ургамал ургадаг. Түүнийг нь зулгаагаад, ашиглана гэдэг бол маш нухацтай хандах асуудал. Ингээд хэлчихээр манайхан бас их туйлширдаг. Тонн тонноор нь түүгээд явж байхад анзаардаггүй хэрнээ ач холбогдол багатай зүйл дээр асуудал үүсгээд байдаг.

Хятадууд хүн хөлслөөд, хэрэгтэй ховор гэсэн ургамлуудыг хэдэн тонноор нь ачаад явж байхад хараагүй дүр үзүүлдэг. Заримдаа бас энэ мэтчилэн шүүмжилмээр зүйлс ч байх юм. Тиймээс зарим байгууллагад эмийн нарийн мэргэжлийн хүмүүс байх ёстой. Эсвэл энэ чиглэлээр ажилладаг албаны улс нь нарийн мэргэжлийн хүмүүсийнхээ санаа бодлыг сонсдог байгаасай гэсэн бодол бас байх л юм.

-Эм зүйн салбарынхан сая 10 жилийн ойгоо тэмдэглэж, том хурал зохион байгууллаа. Мөн шинжлэх ухааны салбарынхан бас хуралдлаа. Та аль аль салбарт нь хүчин зүтгэж яваа хүн, энэ хоёр том хуралд нэлээд ач холбогдол өгсөн байх?

-Миний хувьд, 1990 онд “Монос” эмийн үйлдвэр байгуулахдаа л зохион бүтээх жижиг тасагтай байгуулж байсан. Анхны хийсэн бүтээгдэхүүн маань хэн нэгэн хүний хийсэн бүтээлийг дуурайж хийгээгүй. “Булга” гэж нүүрний тос хийж байхад л Төрхурахад байдаг Булганы аж ахуйгаас түүхий эдээ авдаг байсан.

Эрт дээр үеийн сударт бичснээр булганы тосыг нь хайлуулаад, монголчууд нүүрээ арчилдаг, түрхдэг байсан. Баавгайн чих, алтангагнуур, ургамлын ханд хийгээд ерөөс огт хийгддэггүй байсан зүйлүүдийг хийж эхэлсэн. Би 1990 он гэхэд анагаах ухааны хүрээлэнд ажилладаг байхдаа нэлээд хэдэн эм зохион бүтээчихсэн, эрдмийн ажилтай л хүний нэг явсан. Эм зүйн шинжлэх ухааны академи гэж байгуулаад ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Анагаах ухааны академийн гишүүн. Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр таван жил ажиллаад ажлаа өгсөн.

Миний үзэж байгаагаар, Монгол Улсын шинжлэх ухаан бол хоосон биш. . Юу ч мэддэггүй хүн, юм мэдэж байгаа хэрнээ юу ч хийдэггүй хоёр хүн угтаа адилхан юм. Мэдлэг бол баялаг болж байх ёстой. Би мөн давхар Монголын инновацийн холбооны ерөнхийлөгч хийж байна. Олон давхар ажлуудаасаа өгөөд л яваад байна. Гэхдээ Монголд инновацийн хөгжил тун чухал байгаа учраас энэ байгууллагынхаа ажилд гар бие оролцоод явж байна.

-Миний нэг хэлдэг үг бий. Би Назым Хикметийн хэлсэн үгийг жаахан гуйвуулж их хэлдэг юм.
“Хэрвээ чи чадахгүй юм бол
Хэрвээ би чадахгүй юм бол
Хэрвээ бид бүгдээрээ чадахгүй юм бол
Энэ түнэр харанхуйг хэн гийгүүлэх юм бэ?” гэдэг шиг “Хэрэв бид хөгжүүлэхгүй бол хэн энэ Монгол Улсыг хөгжүүлэх юм бэ?

-Саяхан Орос, Монгол, Хятад гур­ван улсын “Инноваци технологийн үзэс­гэлэн” Манжуурт болсон. Танайх энэ үзэсгэлэнд бүтээлүүдээсээ дэлгэсэн үү?

-Оролцсон. Бид жил бүр оролцохыг хичээдэг. Мөн сая ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж, албан ёсны хэлэлцээрүүдийг хийлээ. Энэ дагуу Монгол дахь худалдааны төлөөлөгчидтэй саяхан уулзсан. Өөрөөр хэлбэл, ОХУ руу манайх витагриф гаргах асуудлаар уулзалдсан. Ажил бас урагштай байгаад баяртай сууж байна.

-Шинжлэх ухааны салбарт мөнгө нь байвал тоосонд дараатай олон төсөл байна. Хөрөнгө мөнгийг нь нэмээд өгөөсэй, мөнгө болох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээсэй гэсэн хүсэлтэй хүн олон байх юм. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Би энэ тал дээр жаахан өөр бодолтой явдаг. Энэ жижигхэн улсын шинжлэх ухааны бүх салбарт амжилт гаргаж чадахгүй. Монгол Улс хөрөнгө мөнгө босгохдоо тааруухан. Олсон мөнгөнөөсөө шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа нь хомсхон. Тиймээс олсон бүх мөнгөө олон салбарт цацаад бас төдийлөн амжилт олохгүй. Монгол Улс шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох ёстой. Одоо болтол тодорхойлж чадаагүй л явна. Ямар чиглэлээр явах ёстой вэ, тэр тэргүүлэх чиглэлд бид мөнгийг хайр найргүй цацах ёстой. Түүнээс биш, шинжлэх ухааны салбар болгон руу мөнгө цацаад үр дүнтэй биш. Энэ санал маань одоогийн академийн удирдлагуудтай зөрөлдөөд байдаг юм. Тиймээс би шинжлэх ухааны тэргүүлэгч гишүүнээсээ татгалзчихсан. Энэ мэтчилэн санал зөрөлдөх, шүүмжлэх зүйлс байгаад байдаг.

-Эрдмийн ажилд боловсон хүчний нөөц хомсхон байна. Залуучууд эрдэм шинжилгээ, судалгааны ажил бага хийж байна гэж ярих юм?

-Олон сайхан залуу шилдэг эрдэмтэд бий. Бид олон хүнтэй хамтран ажиллаж байна. Боловсон хүчин бол бэлтгэгдэж байна. Харин тэдний ажиллах нөхцөл, ажлын байр, цалин хөлс, тоног төхөөрөмж, улсаас анхаарах халамж зэрэгт л учир бий байх. Бид мэдлэг, ур чадвартай олон сайхан залуусаа гадагш нь алдаад байна.

Жишээ нь, Унгарт генетикийн чиглэлээр төгссөн залуу байна. Сургуулиа дөнгөж төгсөнгүүт нь АНУ-ын нэг төв лаборатори урьсан, урих урихдаа чиний сэдсэн ажил их зөв ажил юм. Манайд ажиллавал лаборатори байгуулж өгье гээд гурван сая ам.долларын өртөгтэй лаборатори байгуулж өгөөд, ажиллуулчихаж байна. Харин тэр залуу Монголоо гэсэн сэтгэлтэй залуу. Олон хүнийг ажлын байраар хангаж, хамтарч ажиллаж байгаа.

Ер нь манай Монголын чадвартай олон сайхан залуус бүгд гадаадад ажиллаж байна даа. Гадны улс оронд ажиллахын буруу юу байхав. Туршлага сууна, их юм үзэж харна. Харин эх орондоо эргэж ирээсэй.Төр засаг маань тэднийгээ харж үзээсэй л гэж боддог юм. Гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж байгаа залуучуудыг буруутгаж чадахгүй л суугаа юм. Гэхдээ миний нэг хэлдэг үг бий. Би Назым Хикметийн хэлсэн үгийг жаахан гуйвуулж их хэлдэг юм.

“Хэрвээ чи чадахгүй юм бол

Хэрвээ би чадахгүй юм бол

Хэрвээ бид бүгдээрээ чадахгүй юм бол

Энэ түнэр харанхуйг хэн гийгүүлэх юм бэ?” гэдэг шиг “Хэрэв бид хөгжүүлэхгүй бол хэн энэ Монгол Улсыг хөгжүүлэх юм бэ? гэж хэлмээр байдаг. Тиймээс хэчнээн өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж байгаа ч гэсэн залуучууд маань эх орондоо ирээд ажиллаасай гэж боддог.

Манай хүрээлэнд гэхэд л одоо Орос, Хятад, Япон, Солонгос, Чехэд зэрэг хамгаалсан олон сайхан залуус ажиллаж байна. Тэд маш сайн ажиллаж байгаа. Тиймээс миний хувьд, залуу үе бол мундаг байна гэж хэлнэ. Харин төрийн бодлого л сайн байх хэрэгтэй.

– Та сүүлийн үед ямар бүтээл дээр, ямар судалгаан дээр ажиллаж байна. Номоо бичиж байна уу?

-Би сүүлийн үед эмт ургамал судлал гэсэн ном сурах бичгийг бичлээ. Одоо эмт бодисын номхотгол гэсэн ном бичиж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эдийг номхотгох технологи гэсэн судалгааны ном, сурах бичиг бичиж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм судлал, эмчилгээ оношлогооны талаар маш олон ном гарсан байдаг. Харин энэ нарийн технологийн талаарх ном огт гараагүй. Тиймээс ийм нэг номыг бичих ёстой гэж үзээд бичиж байна.

Надад мэдэхгүй чадахгүй юм бас их гарч байна. Би чинь өрнийн анагаах ухааны мэргэжилтэй хүн. Гэхдээ хар залуугаасаа энэ чиглэлээр дагнаад явсан, хэрэндээ бас олон ном судар сөхөж харсан хүний хувьд энэ тухай бичье гээд зориглоод орчихсон явна. Судалгааны хувьд, гадаад, дотоодын их сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтраад хийж буй олон ажил байна. Эдгээрээс хамгийн ойрхон бэлэн болж байгаа нь ясны сийрэгжилтийн эсрэг гурван найрлагатай бэлдмэл юм. Бидний урьдчилсан судалгааны үр дүн маш сайн байгаа. Солонгосын эрдэмтэд маань үр дүндээ маш их сэтгэл хангалуун байгаа. Энэ бүтээл маань Монголын төдийгүй олон улсын чи­хийг дэлдийлгэсэн бүтээгдэхүүн гар­чих болов уу гэсэн найдлага тавьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

2019.11.6 ЛХАГВА №220 (6187)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.