Монголын “Оюу Толгой” уурхайд хөрөнгө оруулсан Рио Тинто компани зээлийн хүүгээ бууруулж магадгүй талаар яригдаж эхэлжээ. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулахаар хэлэлцэж байгаа талаар ойрын өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах болсон байна.
“Оюу Толгой” гүний уурхайгаа өргөжүүлэх 5,3 тэрбум ам.долларын төслөө хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газартай олон талаар тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. Монгол улс энэ онд Рио Тинто компанийг 155 сая ам.долларын татвар төлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Анх гэрээнд дурдсаны дагуу Рио Тинтог эрчим хүчээ гаднаас импортлохгүй дотооддоо шийдэхийг Засгийн газар шахаж байна. Хэрэв Монголын тал “Оюу Толгой”-д цахилгаан эрчим хүчний станц барихаар бол хөрөнгө оруулагч зүгээс дээд тал нь дөрвөн жилийн хугацаа олгоно гэжээ.
Монголын Засгийн газрын байгуулсан ажлын хэсэг Рио Тинто компанитай тохиролцоонд хүрэхээр ажиллаж, үр дүнгээ энэ сарын сүүл гэхэд танилцуулах ёстой. Монголчууд “Оюу Толгой” уурхайн 34 хувийг эзэмшдэг ч хувьцаагаа бүрдүүлэхийн тулд Рио Тинто компаниас өндөр хүүтэй зээлийн хөрөнгө оруулалт авсан байдаг.
Талууд харилцан тохиролцолд хүрч чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд шилжинэ. Төлөвлөгөө ёсоор “Оюу Толгой”-н өргөтгөсөн уурхайгаас 2021 он гэхэд олборлолт хийж, 2022 онд үйл ажиллагаа нь тогтворжино гэлээ.
Эх сурвалж: www.afr.com