СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-05

“Нарны хүү, сарны охин” компани иргэдээс дөрвөн тэрбум төгрөг залилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Нарны хүү, сарны охин” компанийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 500 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилжээ. Байрны захиалга өгсөн 300 орчим иргэн урьдчилгаа мөнгөө авахыг шаардсан ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байна.

Тодруулбал, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь өнгөрсөн жилээс эхлэн захиалга авч, энэ оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгожээ.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгээд алдсан байна.

Энэ асуудлаар өнөөдөр хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийж,  Д,Гүрсоронз,  Д.Дариймаа нарыг цагдаагийн байгууллагаас саатуулж, хохирлоо барагдуулахад нь туслахыг хууль хүчний байгууллагаас хүслээ. Хохирогчдын төлөөлөл иргэн С.Батсүх .

Байрны 30 хувийн урьдчилгаа мөнгө 19 сая төгрөг өгсөн ч буцааж авч чадсангүй. Мөнгөө өгөхөөсөө өмнө бүгдийг нь судалсан юм. Анх дөрвөн давхар байр харуулаад удахгүй барилгын ажил нь дуусна гэж борлуулагч нь хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тоосго нэмэгдээгүй. Мөнгөө буцааж авъя гэхээр мөнгө чинь байрны чинь барилгад зарцуулагдсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэсэн л хариу өгч байна” гэлээ.

Мөн тус байранд захиалга өгсөн иргэн Ц.Ургамал “Сошиалд “Амар Амгалан-2" байрны захиалга эхний 30 хүнд м/кб нь 1.450.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн мэдээллийг хараад 2018 оны есдүгээр сард хоёр өрөө байр захиалсан. Байрны урьдчилгаанд 18 сая 672 мянган төгрөг өгөхийн тулд хашаа байшингаа зарж,  ах дүү нараасаа зээлж өгсөн. Гэтэл өнөөдөр орон гэргүй, өрөнд орчихлоо. Өнөөдрийг хүртэл байрны суурийг нь ч цутгаагүй. Борлуулагчид нь мөнгө өгнө гэж худлаа ярьдаг. “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д,Гүрсоронз биднээс зугтаж байна" хэмээлээ.

Т.САЙХАН

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.