Исламын улс зэвсэгт бүлгийн удирдагч байсан Абу Бакр аль Багдадийг өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын цэргийн тусгай ажиллаагааны үеэр устгаж, тус бүлэг дараагийн толгойлогчоо хэдий нь нэрлээд байгаа билээ.
Турк улсын эрх баригчдын мэдэгдсэнээр аль Багдадийн төрсөн эгч 65 настай Расмия Авадыг даваа гарагт Азаз тосгоны ойролцоогоос тусгай ажиллагааны үеэр олж баривчилсан байна. Тус улс уг мэдээллийг олон нийтийн хэвлэлүүдээр цацаж, аль Багдадийн эгчийг баривчилсан нь Исламын улс бүлгийг тагнан мөрдөх ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн мэдэгджээ.
Reuters-ын дамжуулснаар Багдадийн ууган эгч Авад амьдаараа баригдсан нь ISIS/Исламын улс/-ийн дотоод үйл ажиллагааг нарийн тогтооход тустай гэжээ. Нью-Йорк Таймсын мэдээнд дурдсанаар аль Багдади таван ах дүү, хэд хэдэн эгчтэй ч тэдгээр нь амьд мэнд эсэх нь эргэлзээтэй юм.
Расмия Авад нөхөр, дагавар охин болоод таван хүүхдийн хамт чиргүүлд амьдарч байсан гэж Туркийн албаны хүмүүс Ассошейтэд Пресс агентлагт ярьжээ. Олон улсын шинжээчид түүнийг Исламын улс бүлгийг тагнан мөрдөх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах эсэхэд эргэлзэж байгаа юм.
Тэрээр террорист бүлгийн халдлага, нууц ажиллагааг мэдэж, төлөвлөгөөг хэлнэ гэдэг эргэлзээтэй. Гэхдээ хууль бус наймаа, нууц сүлжээ, Багдадийн итгэлт хүмүүсийг нэрлэж чадна гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com