Мэргэжлийн боксын супер од МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд нэг ч ялагдалгүй яваа нь жингийнхээ тамирчдын зүрхэнд шар ус хуруулсаар байна.
Тэрээр WBC холбооны аваргын бүсний төлөө одоогоор уг бүсийг эзэмшигч АНУ-ын Гари Рассельтай тулалдах саналаа жилийн өмнөөс гаргаж байсан ч өрсөлдөгч нь түүнтэй тулалдахаас бултсаар өнөөдрийг хүрсэн билээ. WBC холбооноос тэдний тулааныг хоёр ч удаа төлөвлөсөн ч Гари Рассель тулалдахаас татгалзаж байсан бол холбооны зүгээс түүнд албан шаардлага хүргүүлсний үр дүнд Гари Рассель манай аваргатай тулалдах гэрээгээ явуулсан байна. Тун удахгүй тулааны тов зарлагдах нь.
Гари Расселийн хувьд каррерийнхээ турш 31 тулаанд орж ердөө нэг л удаа ялагдал хүлээсэн шилдэг тулаанч юм. Гэвч мэргэжлийн рингэнд 2015 оноос хойш жилд ганцхан тулаанд орж байгаа нь чамлахаар үзүүлэлт бөгөөд энэ асуудлаас үүдэлтэйгээр шүүмжлэлд ихээр өртөөд байгаа юм. Харин Н.Төгсцогт аваргын хувьд сонирхогчдын боксоор олимп, дэлхийгээс мөнгөн медаль хүртэж мэргэжлийн рингэнд Гари Расселаас харьцангуй хожуу буюу 2015 оноос эхлэн тулалдаж эхэлсэн ба 11 тулаанд орж 11 ялалт байгуулаад байгаа юм.
Гари Расселийн шилдэг тулааны түүвэр бичлэг: