Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргын санал болгон оруулсан Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны гишүүдийн олонх нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Одоо Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.