Австрали улсад гангийн улирал эхэлж, олон тооны ойн түймэр асч, фермерийн аж ахуй эрхлэгчид хүнд байдалд ороод байгаа билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт бороо орж удаан хугацаанд гантай байсан газар дэлхийг дэвтээсэн байна. Юу ч үгүй болтлоо хоосорсон ус тогтоох далангууд дүүрч, зарим талбайд үерийн ус тогтжээ. Удаан хүлээсэн бороо орсонд австраличууд том жижиггүй сэтгэл хөдлөн баярлацгаасан байна.
Эх сурвалж: www.bbc.com