СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөөх байгууллага, ОХУ-ын Гадаад харилцааны яамны ивээл дор Москва хотод энэ сарын 6-нд болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар хэлэлцэх олон улсын чуулганы нэг гол сэдэв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын тухай байх аж.

” гэжээ.

Мөн чуулганы үеэр ОХУ-ын батлан хамгаалах салбарын сэтгүүлчид мөргөлдөөн болж байгаа газар явуулж буй үйл ажиллагааныхаа тухай туршлагаас гадаадын мэргэжил нэгтнүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй хуваалцах юм байна. Үүний өмнө Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Арлем Дезир, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар чуулганы  нээнэ гэж мэдээлжээ.

Чуулганы мөрийн хөтөлбөрт хэвлэлийн эрх чөлөө, ОХУ болон Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын бүс нутаг дахь хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хуурамч, буруу ташаа мэдээлэл болон хэвлэл мэдээллийн зохицуулалт гэсэн дөрвөн сэдвийг багтаажээ. Түүнээс гадна чуулганд сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөлөгчид,олон улсын улстөрчдийг оролцуулахаар  төлөвлөсөн байна.

Х.ОЮУНБОЛД

2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.