Орон нутгийн цагаар ням гаригт 15:45 минутад Германы Фулда тосгонд нислэгийн талбайд байсан иргэд дээр онгоц унаж осолдсон хэрэг гарчээ. Уг ослын улмаас хоёр эмэгтэй, нэг хүү амиа алдсан байна.
Уулын бэлд байдаг нисэх буудалд амжилтгүй газардахаас зайлсхийн өндрөө авах гэж байсан онгоц нислэгийн зурвасаас гарч, хаалтны цаана зогсож байсан иргэд рүү цөмрөн оржээ.
Цагдаагийн мэдээллээр гурван хүн амиа алдсанаас гадна онгоцонд байсан дөрвөн хүн, гадаа байсан нэг хүн гэмтэж бэртсэн байна. Онгоцны 56 настай нисгэгч, гурван зорчигчийг эмнэлэгт хүргэжээ.
Цаг агаар тогтуун тунгалаг байсан ба онгоц осолдсон шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна. Осолдсон онгоц хувийн эзэмшлийнх байжээ.
Эх сурвалж: www.bbc.com