Германы нэрт сэтгэгч, зохиолч, натуралист, гүн ухаантан, улс төрийн нэрт зүтгэлтэн Иоганн Вольфганг фон Гёте амьдралынхаа 60 жилийг буюу бараг бүх насаараа “Фауст” жүжгийг бичихэд зарцуулсан байдаг. Германы нэрт эрдэмтний бодит амьдралаас сэдэвлэн бичсэн энэ жүжгийг театрын урлагийн тайзнаа амилуулна гэдгийг баргийн найруулагчийн зориглох ажил биш гэдэг.
Хэрэв “Фауст” зохиолоор бүтэн жүжиг тавибал дор хаяж 8 цаг болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харин найруулагч М.Батболд энэхүү “Фауст” жүжгийг аль өнцөгөөс харж, ямар өрнөлөөр тайзнаа толилуулах нь тун сонирхол татаж байна. Энэ жүжгийн урьдчилсан тоглолтыг үзсэн олны танил эрхмүүд мэдрэмжээ хэрхэн хуваалцсаныг уншигч танд хүргэе.
Тасалбарыг онлайнаар ЭНД-ээс захиална уу.
п