Франц улсад Ерөнхийлөгчийн хөрөг зургийг хулгайлах нь гэмт хэрэгт тооцогдож, хэр хэмжээний ял эдлэх бол гэсэн асуулт шүүх бүрэлдэхүүн болон олон нийтийн өмнө тулгарч байна.
Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэлхийн тавцанд “ноён цаг уур” нэртэй ч ард иргэдийнх нь хувьд түүнийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг хангалттай тэмцэхгүй байна хэмээн шүүмжилжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалагчид улсын 130 гаруй хот, суурингийн захиргааны байрнаас Макроны хөрөг зургуудыг буулгасан байна.
Ерөнхийлөгчийн хөрөг зургуудыг буулгасан хүрээлэн буй орчны тэмцэгчид хулгайн гэмт хэрэгт холбогдож, зарим нь торгуулихад хүрчээ. Тэмцэгчид, эсэргүүцэгчдийн дунд математикийн багш, төмөр замын компаний ажилтан, ногооны фермер эрхлэгч зэрэг төрөл бүрийн салбарын мэргэжилтэй хүмүүс байгаа юм.
Макрон харин тэдний шүүмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг ажиллаж байгаа хэмээн байр сууриа хамгаалжээ.
Шүүгч нар Макроны хөргийг буулгасан хэргийг бүлэг хулгайн гэмт хэрэг гэж үзэх тал ч байна. Хэрэв тэгвэл цөөн жилийн хорих ял сонсох юм. Тухайлбал өнгөрсөн зун хөргийг хулгайлсан эхний зургаан хүний шүүх хурал болж тэдгээрийн тавд нь бэлэн бус торгууль оноож, нэгд нь 250 еврогийн торгууль ноогдуулжээ. Учир нь зургаа дахь эрхэм урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэлтэй ажээ. Ирэх саруудад дахин 10 орчим шүүх хурал хөрөг хулгайлагчдыг хүлээж байна.
Эх сурвалж: www.japantimes.co.jp