Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-ҮХЦ-ийн дарга Д.Одхүү дипломат эрх ямба эдэлдэг хүн. Солонгосын хэвлэлүүдээр юу ч гэж бичиж болно. Дипломат ном журмаараа эдэлдэг албан тушаал.
БНХАУ-ын 759 иргэний хувьд ном журмаараа визээ авсан байна лээ. Хөх хотын ЕКГ өдөрт 600 виз олгосон гэдэг дээр бол манай улс жилд 2 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавиад байгаа. Бүлэг жуулчид визээ тэгж л авдаг. Монголын талаас урьсан компаниудад БНХАУ-ын виз дахин олгогдохгүй. Хятадын компаниудад нь ч манай талаас виз өгөхгүй.
Монгол улсын Ерөнхийлөгч зургаан Элчин сайдын нэрийг УИХ-ын даргатай зөвшилцөхөөр хүргүүлсэн байна лээ. Гурван Элчин сайд үлдсэн. Эргэлзээгүй хүмүүсээ хэсэгчлээд оруулаад батлаад явж байгаа.