Баруун Африкийн Бенин улсын эргийн орчимд явж байсан Норвегийн ачаа тээврийн J.J. Ugland компанийн эзэмшдэг хөлөг далайн дээрэмчдийн дайралтад өртөж, багийн есөн гишүүн барьцаалагдсан тухай мэдээлжээ. MV Бонита усан онгоц Котоноу боомтод зангуугаа буулгаж, ачаа бараагаа хүлээж байх зуур далайн дээрэмчид хөлөг дээр гарсан гэж ачаа тээврийн компани мэдэгдсэн байна.
Далайн дээрэмчид орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө дайрсан гэж барьцаалагдалгүй үлдсэн багийн гишүүд орон нутгийн эрх баригчдад хэлжээ. Компанийн томилсон тусгай баг эрх баригчидтай хамтран багийн гишүүдийг суллахаар ажиллаж байна.
Өнгөрсөн долдугаар сард хийсэн судалгаагаар Баруун Африк далай дээрэмчдийн халдлага хамгийн их гардаг бүс нутаг юм. Энэ оны эхний хагаст далай тэнгист хулгайлагдсан гэмт хэргүүдийн 73 хувь, Нигери, Того, Бенин, Камеруны эргүүдэд гарсан барьцаалан саатуулах хэргийн 92 хувь уг бүс нутагт үйлдэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com