Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, 2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд БЗД-ийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн 2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь тус тус хохироожээ.
Харин хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.