СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

759 хятад иргэдийг хуулийн байгууллагад нь хүлээлгэн ѳгчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

"Амар", "Кентавр", "Орентал" зочид буудал,  "Юнион бьюлдинг" оффист байрлаж, . Наймдугаар сараас хойш ажиглаж байсан эдгээр иргэд нь жуулчны визээр 20-30-аараа орж ирсэн нь тодорхой болоод байгаа. 

Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ. 

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу бямба гарагт эдгээр иргэдийг албадан гаргах үйл явцыг та бүхэндээ шууд дамжуулан хүргэсэн. Эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар "хар" даран, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргах шийдвэр гарчээ. 

гэж мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.