СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-11-04

Сүүлийн гурван жилд Төв аймагт таван ЕБС, 10 цэцэрлэг, 4 дотуур байр баригджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Төв аймагт 5 ЕСБ, 10 цэцэрлэг, 4 сурагчдын дотуур байр, 4 соёл, спортын цогцолбор баригджээ

Дээрх бүтээн байгуулалтыг БСШУСЯ-ны захиалгаар барьсан аж. БСШУСЯ-ны зүгээс өнгөрч байгаа дөрвөн жилийг хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр "Их бүтээн байгуулалтын жил" өрнүүлж байгаа. 

Зөвхөн Төв аймагт л гэхэд гуравхан жилийн дотор дээрх сургууль цэцэрлэгүүд баригдсан бол улсын хэмжээнд 2019 онд 132 цэцэрлэг шинээр баригдаж 19500 хүүхэд хамрагдсан бол ирэх 2020 онд 42 цэцэрлэг шинээр барьснаар 6850 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж тус тус нэмэгдэхээр байна. 

Үүний нэг жишээ бол Төв аймгийн Эрдэнэ сум дахь боловсролын салбарын бүтээн байгуулалт юм. Тус аймгийн хэмжээнд харьцангуй хүн ам олонтой сумдын нэг болох Эрдэнэ суманд саяхныг болтол 320 хүүхдийн сургууль ажилладаг байсан бол 2017 онд нэмж 320 хүүхдийн суудалтай шинэ ЕБС-ийн байр баригдсан нь энэ.

2,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 320 суудалтай сургуулийн шинэ барилга 2017 онд ашиглалтад оржээ. Хуучин сургууль 1980 онд баригдсан мөн л 320 хүүхэд суралцдаг байсан бол шинэ сургууль ашиглалтад орсноор ганцхан жилийн дотор Эрдэнэ сумын сурагчид 320-оор “нэмэгджээ”. Учир нь ойролцоох Багануур дүүрэг, Улаанбаатар хот рүү шилжээд явчихсан сурагчид эргэн ирсэн нь энэ.

Эрдэнэ суманд 2018-2019 онд 5,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгджээ

Эрдэнэ сумын шинэ ЕБС-ийн дэргэд 160 хүүхдийн ортой цоо шинэ дотуур байр нээлтээ хийлээ. Сургуулийн хуучин дотуур байр 64 ортой ч 130 сурагч “чихэлддэг” байсан бол одоо шинэ дотуур байр 160 ортой ч мөн л 180 хүүхэд оржээ.

 

Үүнээс гадна Эрдэнэ суманд цэцэрлэгийн шинэ барилга баригдаж байгаа ажээ. Нэг давхар хуучин цэцэрлэг 60 жилийн настай, мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглаж болохгүй гэх жагсаалтад багтсан “осолтой” барилга. 75 ортой ч одоогоор 134 хүүхэд суралцдаг. Одоо хуучин цэцэрлэгийн дэргэд 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 ортой шинэ цэцэрлэг баригдаж байна.

Шинэ цэцэрлэгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин хуучин цэцэрлэг нь энэ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.