Дархан-Уул аймгийн “Дайнд Оролцогчдын Холбоо”-ны тэргүүн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, ахлах дэслэгч Д.Цэрэнбат ЦДБЭЧ-д үр хүүхдүүдийнхээ хамт зочилж, удирдлага хамт олонд нь талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр тэр үеийн Цэргийн ансамблийн дуучидтай тайзан дээр хамтран дуулж явсан нэгэн.
Дайн дууссан тайван цагт Д.Цэрэнбат гуай Дуурийн театр, Дорноговь аймгийн Соёлын төв, Замын-Үүдийн клубт ажиллаж байгаад 1962 онд Дархан хотод шилжин суурьшжээ.
2015 онд Халхын голын байлдааны ялалтын түүхт 70 жилийн ойн үеэр анх удаа тус чуулгатай холбогдсон нь “Миний нутгийн бараа”, “Гайхмаараа” зэрэг дууны уран бүтээл байсан юм.
Тэрбээр “Цэргийн ансамблийн дуучидтай хамтдаа нэгэн тайзнаа гарна гэдэг мартагдашгүй сайхан дурсамж бас хувь тохиол байсан юм, өдийг хүртэл би Цэргийн чуулгыг ямагт санан дурсаж, хүндэлж явдаг” хэмээгээд өөрийн дурсамжийн бэлгээ гардуулан өгчээ.
ЦДБЭЧ залуу нас , халуун цусаараа хайрт эх орноо хамгаалан зүтгэсэн эрэлхэг дайчин баатар, ахмад дайчдаа уран бүтээлдээ мөнхлөн магтан дуулж тэдний байгуулсан гавьяаг хойч үедээ таниулдаг билээ.
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд ахмад дайчдаа хүндэтгэн хүлээн авсны нэг нь Д.Цэрэндаш гуай байв. Уулзалтын төгсгөлд тус байгууллагынхан түүхэн, баримтат ном болон уран бүтээлийн дээжээсээ бэлэг болгон барив.