СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Дэли хотод агаарын бохирдлын улмаас нислэгүүд чигээ өөрчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод өнгөрсөн ням гарагт агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрснээс олон улсын нисэх буудлыг чиглэсэн болон хөөрөх нислэгүүд хойшлогдож, зарим нь чиглэлээ өөрчилсөн байна.

Нийслэл хот утаанд дарагдаж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсноос 37 нислэг чиглэлээ өөрчлөн газарджээ. Агаарын бохирдлын индексээр онц аюултай түвшнийг заасан байна.

Greenpeace, AirVisual байгууллагуудын гаргасан жагсаалтаар Шинэ Дэли дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдсэн. Түүнчлэн хамгийн их агаарын бохирдолтой дэлхийн 10 хотын долоо нь Энэтхэг улсад байгаа юм.

Хэдийгээр үзэгдэх орчин хязгаарлагдмал үед онгоцууд газардах боломжтой ч бүх нисгэгч нар үүнд бэлтгэгдээгүй, чадвар дутах учир аюулгүй байдлын үүднээс чиглэлийг нь өөрчлөх, цуцлах хүртэл арга хэмжээ авсан гэж Шинэ Дэлигийн олон улсын нисэх буудлын албанаас тайлбар хийсэн байна.

 

 

18 сая оршин суугчтай, 8,8 сая моторт тээврийн хэрэгсэлтэй Шинэ Дэлид жил бүрийн өдийд агаарын температур унаж, фермерийн аж ахуй эрхлэгчид газраа цэвэрлэхийн тулд хатсан өвс тариагаа шатаахтай давхцан агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрдэг.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.