СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

McDonald’s-ын гүйцэтгэх захирал ажилтантайгаа болзож халагджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

McDonald’s олон улсын сүлжээ түргэн хоолны зоогийн газрын гүйцэтгэх захирал Стийв Ийстербрүк ажилтантайгаа болзож, дотно харилцаа үүсгэсэн шалтгаанаар халагджээ.

АНУ-ын шилдэг компаниудын нэг McDonald’s гаргасан шийдвэрээ зүй зохистой, зохих журмын дагуу шийдэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Энэ жил 52 настай Британийн бизнес эрхлэгч удирдах зөвлөлийн гаргасан шийдвэртэй санал нэг байгаа гэдгээ илэрхийлж, түүний үйлдэл алдаа байсан хэмээн тайлбарласан байна.

. Тэрээр эхнэрээсээ салсан ганц бие эр ажээ.

 

 

Компанийн танилцуулснаар гүйцэтгэх захирал худалдааны төвийн ажилтанд өнгөрсөн жил 15,9 сая ам.долларыг компаниас гаргуулсан нь ажилтны авдаг 7,413 ам.долларын цалингаас 2,124 дахин их байгаа юм.

2011 онд McDonald’s-ыг орхиж 2013 онд эргэж ирэн, 2015 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байсан Ийстербрүкийн оронд АНУ дахь McDonald’s-ын салбарыг хариуцсан Крис Кемпцински гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.