Английн нэрт дуучин Адель өнгөрсөн баасан гарагт Саймон Конечигээс гэрлэлтээ бүр мөсөн цуцалсан гэдгийг түүний ойрын эх сурвалж олон нийтэд мэдэгджээ. Өдгөө 30 настай супер од маань 45 настай Конечитай гэрлэснээс хойш гурван жилийн дараа ийнхүү салцгаасан байна. Гэрлэлт нь дуусгавар болсон учраас дараагийн болзоонд бэлэн байгаа гэдгийг Аделийн ойрын эх сурвалж нь “The Sun” сонинд өгсөн мэдээлэлдээ дурдсан байна. Дуучин Адель экс нөхөр Саймон Конечитэй 2011 оноос болзож эхэлсэн бөгөөд 2012 онд Анжело гэдэг хүүтэй болцгоож байв. Хэдийгээр тэдний гэрлэлт дуусгавар болсон ч гэлээ хүүгээ хамт өсгөхөөр тохиролцжээ.