Нэрт дуучин Кэти Пэрри зохиогчийн эрхийн зөрчил гаргасан хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр өөрийнхөө инстаграмм хуудаст зураг оруулахдаа тухайн зургийн албан ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй нь шүүхэд дуудагдахад хүргэсэн байна. Кэти Пэрри 2016 оны аравдугаар сарын 29-ны өдөр Халловений үдэшлэгт оролцох үедээ Хиллари Клинтонтой адилхан болсон бол түүний найз залуу Орланда Блүүм Билл Клинтоны дүр хувирч оролцсон зургаа саяхан инстаграм хуудастаа оруулсан нь 150 мянга гаруй ам.долларын төлбөр төлөхөд хүргээд байгаа аж. Бидний харж буй зургийг папараци зургаар мэргэшсэн Бакгрид агентлагийнхан дарсан бөгөөд уг зургийг өмлөх албан ёсны хүсэлтээ 2017 оны долдугаар сард гаргаад байсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа аж.