СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-02

60 орчим прокурор хөрш улсуудад мэргэжил дээшлүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УЕПГ-аас гадаад улс, ялангуяа хөрш улсуудын гэмт хэрэгтэй хийх тэмцэл, түүнийг хянан шийдвэрлэх дэвшилтэт онол, практикийг  монголдоо нэвтрүүлж, улмаар эрүүгийн хэргийг мөрдөн шалгах заавар, журам, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор прокуроруудаа хөрш улсуудад  мэргэжилт дээшлүүлэх сургалтанд хамруулж эхэлжээ.            

Тухайлбал, ОХУ-ын Эрхүү муж дахь Прокурорын их сургуульд Монгол улсын прокуроруудыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд жил бүр хамруулахаар тохиролцсоны дагуу эхний  ээлжийн прокурорууд сургалтанд хамрагдахаар  явсан байна. Мөн БНХАУ-д удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах прокурорын тоог 2 дахин нэмэгдүүлж, сургалтанд оролцоход бэлэн болжээ.

Цаашид тодорхой гэмт хэргийн төрлөөр прокуроруудыг мэргэшүүлэх зорилгоор  Байгаль, орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, төр, нийтийн ашиг сонирхлыг шүүхэд хамгаалах зэрэг сэдэвт сургалтуудыг ч зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.