Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар зарим албан тушаалтнуудтай уулзжээ.
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Цэцийн шийдвэр: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгох”
Энэ үеэр Сангийн яамнаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах ямар нэгэн журмыг шинээр батлаагүй, өнөөдрийн байдлаар ийм тохиолдол гараагүйг танилцуулжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 заалтын дагуу Байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулахаар болжээ. Тиймээс хуулийн төслийг Ажлын албатай хамтран боловсруулж, танилцуулахыг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус чиглэл болгосон байна. Өөрөрө хэлбэл, Эдийн засгийн байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүчингүй болсон заалтыг сэргээх төсөл боловсруулах ажээ.