УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр/2019.11.01/ 15:00 цагт товлогдсон байсан. УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох байсан юм.
Гэвч Ерөнхий сайд Засгийн газрын хуралд оролцож байгаа учир УИХ-ын чуулганыг хойшлуулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.