СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн телевизийн шоуны од Tinder апп-р болзсон залуугаа дээрэмджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австралийн телевизийн реалити шоуны од 49 настай Сюзи Тэйлор  Tinder болзооний аппликэйшнээр танилцаж болзсон залуугаасаа хүчээр мөнгө салгасан буюу дээрэмдсэн хэрэг олны анхаарлыг татаж байна.

Тэрээр Брисбэн дэх байшинд уулзаж, болзсон залуугаас мөнгө нэхэхэд эрэгтэй татгалзсан хариу өгчээ. Энэ үед 20 гаруй настай өөр нэг эрэгтэй өрөөнд орж ирэн 33 настай хохирогч эрэгтэй рүү дайрсан байна.

. Тэднийг гэмгүй иргэн рүү дайрч доромжилсон, хүчээр мөнгийг нь авсан, эрх чөлөөнд халдсан гэх мэт үндэслэлээр буруутгасан байна.

 

 

Күйнслэндийн цагдаагийн газрын мэдээлснээр гэмт этгээдүүд хохирогчийг хүчээр саатуулж дарамтлан, данснаасаа мөнгө шилжүүлэхэд хүргэсэн гэжээ. Үүгээр зогсохгүй төлбөрийн картыг нь хулгайлж, бэлэн мөнгө гаргаж авсан байна. Харин хэр хэмжээний мөнгийг хүчээр болон хулгайлж авсныг олон нийтэд зарлахаас татгалзжээ.

.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.