Оюуны дархлаатай байна гэдэг нь сэтгэл санааны уян хатан байдлын үндэс гэж үздэг ажээ. Жижиг асуудал, ээдрээтэй зүйлийн талаар бодлогошроход оюуны дархлаагүй хүмүүст даарч хөрөх, ханиад хүрсэн үед өвддөгтэй адил зүйл тохиолддог. Оюуны дархлаа бол бидний айдастай, хэцүү бодлуудыг арилгаад зогсохгүй тэдгээрт хэрхэн нийцэх зохицохыг заадаг. Өөрөөр хэлбэл сөрөг бодлыг устгах үгүйсгэх биш тэдгээрийг ажиглаж, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, автоматаар бодит байдалтай эвлэрэх чадамжтай байхыг хэлдэг байна. Хэрэв бид ийм дархлаатай байж чадвал бодол, мэдрэмжээ гуравдагч өнцгөөс харж чадна. Ингэснээр юу хүсч байгаагаа биш бодит байдал дээр юу хэрэгтэй байгааг олж харах юм.
Оюуны дархлаатай байхын ач тусыг мэдэж авсан ч үүнийг бий болгох амаргүй учир дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Төгс төгөлдөр хүлээлтээс илүү ахиц дэвшил гаргах хандлагыг чухалчлах
Өөрийн амьдралыг хормын дотор эрс хувьсан өөрчлөхөөс илүү өдөрт нэг алхмаар урагшлах, нэг хувиар хөгжих нь үр дүнтэй.
2. Юуны төлөө тэмцэж, хүчин чармайлт гаргаж байгаагаа тодорхойлохдоо болгоомжтой хандаарай
Олон хүн өөрсдөд нь байдаг зүйлийг олж авахын тулд амьдралынхаа туршид сэтгэл түгшин тэмцдэг. “Би их сэтгэл санаагаар зовдог хүн” гэж ярих нь олон ч ихэнхдээ үнэн байх албагүй. Өөрийгөө хэн гэдгийг таньж мэдэхийн тулд үнэндээ та өөрийгөө хэн гэж боддогтоо бат итгэлтэй болох хэрэгтэй.
3. Айдсаасаа салах гэж хичээхээ зогсоо
Айдас төрүүлсэн бодлоо хүлээн зөвшөөрч, бодит байдал дээр энэ тухай үргэлж санаа тавих шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
4. Ойлгомжгүй болон сэтгэл гутралд оруулсан бодлуудаа жинхэнэ биш, ердөө жирийн нэг шинж тэмдэг гэж үзэх
Хэрвээ та машинаа өөрөө барих, ажлаа алдах, байгалийн гамшигт өртөхвий гэж айдаг бол эдгээр зүйлс таны амьдралд тохиолдож байгаагаар төсөөлөөд үзээрэй. Эдгээрийн ихэнх нь таныг өөрчлөлт хийх хэрэгтэйг сануулна.
5. Өөрчлөлтийг харахад бэлэн бай
Ямар нэг зүйлийн төлөө удаан хугацаанд тэмцэлдсэн тохиолдолд өөрчлөлтийг хүлээж авахаас эсэргүүцдэг. Өөрчлөлтийг харахад бэлэн байх нь үнэн хэрэгтээ өөрчлөлт эхэлж байна гэсэн үг юм.
6. Айдаст анхаарлаа хандуулахгүй бол таны амьдрал ямар байхыг төсөөлөөд үз дээ
Та одоо л өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үг. Биднийг өөрчлөлт хийхэд үнэн хэрэгтээ юу тохиолдохыг дахин сайн нягталж, бодож үзэхэд суралцах хэрэгтэй.
7. Одоогоороо бай
Таны амьдралын бүх зүйл ирээдүйд бус одоод байгаа гэдгийг тооцоорой. Дэлгүүр хэсэх, мөнгө үрэх, идэх, уух, мөрөөдөх, зэргийг бид одоод л хийдэг. Бид ирээдүйд ямар мэдрэмж авахаа хэзээ ч тааж мэддэггүй. Одоогоороо байх нь оюуны чадамжаа хөгжүүлэх, сэтгэл санаагаа эрүүл байлгах, бодит үед мэдрэмж бодолдоо зөв хариу үйлдэл үзүүлэх зэргийг танд заах болно.
Эх сурвалж: www.forbes.com