СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын Засгийн газраас ХҮҮХЭД БҮРТ амьжиргааны түвшин харгалзахгүй ТЭТГЭМЖ ОЛГОНО

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

талаар “Theguardian” мэдээлжээ. Нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо энэ оны байдлаар 0.96 байгаа нь анх удаа нэгээс доош болон буурч буй тохиолдол юм. Харин энэ тоо өнгөрсөн 2016 онд 1.25 байсан нь 10 жилийн өмнөх үеийн 1.08 гэсэн тооноос ахисан үзүүлэлт ч хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.1 байхад тус улсын хүн амын тоо буурахгүй тогтмол байна гэж үздэг.

Өнгөрсөн жил 360 мянга орчим хүүхэд шинээр мэндэлсэн нь мөн л хангалтгүй үзүүлэлт аж. 65 болон түүнээс дээш насны хүн 2030 онд Өмнөд Солонгосын хүн амын 25 хувьд хүрч, дараа дараачийн жилүүдэд нэмэгдсээр 2060 он гэхэд хүн амын 60 хувь нь 65–аас дээш насны хөгшчүүд болохоор байгаа билээ. Ингэснээр хөдөлмөрийн чадвартай 100 хүнд тэтгэврийн насны 80 хүн ногддог болно.

Үүнийг дагаад тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын түвшнийг бууруулахгүй байх, эмнэлэг, асаргааны үйлчилгээгээр хангах нь тус улсын Засгийн газрын тулгамдсан асуудал болж хувирах төдийгүй эдийн засгийн хөгжил зогсонги байдалд орж, буурахаар байгаа юм. Иймээс Өмнөд Солонгосын Засгийн газраас төрөлтийн тоог нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өөр аргагүй болоод буй. 

Иймд тус улсын Засгийн газраас 2006 оноос хүүхдийн цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгох, төрсөн эхчүүдийг амрах, хүүхэд харах хугацааг уртасгах, олон хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүлийг сурталчилсан нэвтрүүлэг, кино зурагт хуудас гаргах зэрэгт улсын төдийгүй орон нутгийн төсвөөс жил бүр олон тэрбум ам.доллар зарцуулах болсон. Аавуудад хүүхэд харах тусгай амралт өгдөг болох хууль батлахаар парламентын гишүүд хэлэлцэж байсан ч одоог хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.

Мөн . Хэдийгээр Засгийн газраас төрөлтийг дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлж буй ч нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо эрх баригчдын төлөвлөснөөр өсөхгүй байгаа нь том асуудал болж хувираад байна. Түүнчлэн ирэх оны аравдугаар сараас амаржсан эхэд 2.5 сая воны нэг удаагийн тэтгэмж олгох тухай тус улсын Засгийн газар хэлэлцэж эхлээд байна.

Мөн . Уг хууль тус улсын иргэнээс гадна Солонгосын иргэншилтэй бүх хүнд хамааралтай юм байна. БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөлтийг дэмжих хүчин чармайлтын хүрээнд хүүхдийн мөнгө олгож, эцэг эхчүүдийн амрах хугацааг сунгаж, үргүйдлийг эмчлэхэд 70 гаруй тэрбум орчим вон зарцуулжээ.

Түүнчлэн тус улсын гэрлэсэн таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд, гэр бүлээ халамжлахын тулд ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг нь төрөлтийн түвшин буурахад ихээхэн нөлөөлдөг байна. Статистикийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар хүүхэд, гэр бүлдээ анхаарал тавихын тулд ажлаасаа сайн дураараа гарсан эмэгтэйчүүдийн тоо 1.84 саяд хүрсэн нь гэрлэсэн нийт эмэгтэйчүүдийн 20.5 хувийг эзэлж байгаа юм.

Үүнээс гадна гэр бүлээ цуцлуулсан эмэгтэйчүүдийн 34 орчим хувь нь салсан шалтгаанаа карьераа үргэлжлүүлэхийн тулд гэж хариулжээ. Хэдийгээр БНСУ-д эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ч гэрлэх, хүүхэдтэй болох үедээ ажлаа орхих тохиодол өндөр байдаг. Иймээс тус улсын Засгийн газраас гэр бүлтэй холбоотойгоор ажил үүргээ орхигдуулсан эмэгтэйчүүдийг дэмжихийн тулд сүүлийн жилүүдэд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Эх сурвалж: https://www. theguardian.com/world/2018/sep/03/south-koreas-fertility-rate-set-to-hitrecord-low

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.