СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Би өргөдлөө өгөөгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

-Манай улс Олон улсын мөнгө угаах терроризтэй тэмцэх ФАТФ байгууллагаас зарласан "Саарал жагсаалт"-д орсон асуудалд Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны дарга С.Даваасүрэн нар хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэж мэдэгдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ мэдэгдлийн дараа "СЗХ-ны дарга С.Даваасүрэнг өргөдлөө өгсөн" гэх мэдээлэл гараад байгаа юм. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан бид СЗХ-ны дарга С.Даваасүрэнгээс тодруулга авсан юм.-

 

-УИХ-ын дарга Г.Занданшатар таныг болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Уг шаардлагыг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-УИХ-ын дарга намайг хүлээн авч уулзсан. Уулзсан талаарх мэдээллээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан. Тэр байр, суурь хэвээрээ байгаа.

-Таныг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Өргөдлөө өгөөгүй. Намайг өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсныг сонссон.

-Монгол улс саарал жагсаалтад орсон бурууг танай байгууллагаас хайж буйтай та санал нийлэх үү?

-Саарал жагсаалтын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй эрх бүхий бүхий л байгууллага хамтран ажиллах ёстой. Улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой томоохон ажил шүү дээ.

2013-2016 оны хугацаанд хийсэн ажлыг дүгнээд дараа жил нь буюу 2007 онд ФАТФ-аас маш олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах шаардлагатай гэдэг үнэлгээг өгч байсан. Түүний 10 нь Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаархаар, 15 нь шууд бусаар буюу бусад байгууллагатай хамтарч сайжруулах үзүүлэлт байсан. Энэ үзүүлэлтийг бүгдийг нь шат ахиулж чадсан.

  Өөрөөр хэлбэл, Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуулиараа энэ зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Энэ асуудлыг Монгол улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай байгаа. Гэтэл одоогоор зохицуулалт хийх байгууллагагүй байна. 

Дэлхийн хэмжээнд энэ үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо шиг байгууллага зохицуулдаггүй. Манайд үүнийг зохицуулах хамгийн ойр байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна. Цаашид дээрх асуудлыг зохицуулах хууль, дүрэм журмын асуудлыг ярина. Хоёр хоногийн өмнө Азийн хөгжлийн банктай энэ асуудлаар ярилаа. Үнэт металын бизнес эрхэлдэг хүмүүс, үнэт цаасны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ хийх, тоог нь тодруулах, зохицуулалтад нь хэрхэн, яаж хамруулах вэ гэдэг ажлыг хийх болно.

-Таньтай хариуцлага тооцох асуудлаар санал нийлэхгүй байна уу?

-Би байр, сууриа илэрхийлсэн. Өгөгдсөн үүрэг даалгавар, чиглэлийн хувьд маш сайн ажилласан.

-Сангийн яам уг асуудлаар хариуцлага хүлээх ёстой?

-Монгол улс саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллагуудтай холбоотой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд ажилладаг үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд , хадгаламж зээлийн хоршоодын зэх зээл дээр урд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өсөлт бий болсон. 2016 онтой харьцуулахад энэ онд 200 хувь өссөн. Өсөлтгүйгээр тухайн зах зээлийн үр ашгийг хүртээх боломжгүй. Бялуу томорч байж хүн бүрт хэрчим нь хүрнэ.Өрсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийн ярих аргагүй. Эерэг талыг харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар иргэд сайн мэддэг болсонд бахархалтай байдаг.

-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд “Саарал жагсаалт”-аас яг хэзээ гарах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах буюу

-Банк бус байгууллагын үйл ажиллагаа, өрсөлдөөн өнөөдөр хэр явагдаж байгаа вэ?

- Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө өссөн. Тэд хүртээмжтэй ажиллаж байгаа.

-Таныг өмнөх УИХ-ын даргын үед томилогдсон учраас халах гээд байна гэх яриа гараад байгаа. үүн дээр ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Би энэ асуудал дээр ийм, тийм байр суурьтай байна гэж хэлж чадахгүй. Би бол төрийн ажил хийж байгаа төрийн албан хаагч.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.