Дэлхийд тэргүүлэх шилдэг компаниудын нэг Samsung-ын гуравдугаар улирлын ашиг орлого жилийн өмнөхөөс 56 хувиар буурсныг мэдээлжээ. 2018 оны гуравдугаар улиралд үйл ажиллагааны ашиг орлого 17,57 их наяд вон буюу 15,1 тэрбум ам.доллар байсан бол энэ жилийн өдийд 7,8 их наяд вон буюу 6,7 тэрбум ам.доллар хүрч буурсан байна.
Түүнчлэн борлуулалт жилийн өмнөхөөс таван хувиар буурсан ч энэ оны хоёрдугаар улирлаас 10 хувиар өсч 62 их наяд вон буюу 53 тэрбум ам.доллар болжээ. Компанийн захиргаа жилийн өмнөхтэй харьцуулахад ашиг орлого огцом буурсан үзүүлэлттэй байгаа ч оны хоёрдугаар улирлаас сайжирсан байгаа мэдэгджээ.
Компанийн хувьцаа хоёр хувиар өссөний зэрэгцээ ухаалаг гар утасны худалдаа нэмэгдсэн байна. Galaxy Note 10 болон Galaxy A гар утаснуудын борлуулалт сайжирчээ. Samsung-ын ухаалаг гар утасны худалдаанаас олох ашиг 2,92 их наяд вон буюу 2,5 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 32 хувиар өссөн байна.
Тус компани 2020 оноос эхлэн ухаалаг гар утасны хэрэглэгчдэд 5G сүлжээ ашиглахыг уриалж, чипний үйлдвэрлэлд түлхүү анхаарснаар ашиг орлогоо нэмэгдүүлнэ хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnn.com