-"Таван толгой түлш" компанийн үйлдвэр дээр өчигдөр/2019.10.30/ гал гарсан. Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, "Таван толгой түлш" компанийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авлаа.-
Тэдний хэлж буйгаар "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн хоёрдугаар бүсэд гал гарсан байна. Уг гал тоног төхөөрөмжийн угсралт хийж байх явцад гарсан байна. Үүнээс үүдэн гурван цагийн турш үйлдвэрийг зогсоосон байна. Их хэмжээний нүүрс шатсан асуудал байхгүй. Бага хэмжээгээр нүүрс уугих, шатах үйл явц гарсан ч гал унтраах ангийнхан шуурхай арга хэмжээ авч зогсоожээ. Харин таван толгой түлшийн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа юм байна.