Өмнөд Солонгосын мэдээлснээр Умард Солонгос үл мэдэгдэх хоёр зэвсэг харваж Японы тэнгист унасан тухай мэдээлжээ. Японы тал эдгээрийг пуужин байж магадгүй гэж үзэн ойр хавьд нь байсан усан онгоцуудад сэрэмжлүүлэг өгсөн байна.
Хэрэв Умард Солонгосын харвасан биет пуужин болох нь батлагдвал сарын хугацаанд анхны, жилийн хугацаанд харвасан 12 дахь пуужин болох юм. Энэ сарын эхэнд Пхеньян шумбагч онгоцноос харвах чадалтай шинэ төрлийн пуужин туршсанаа мэдэгдсэн.
Түүнчлэн Сөүлээс өнөөдөр харвасан биетүүдийг Пёнган мужийн өмнөд хэсгээс хөөргөсөн гэж үзсэн байна.
АНУ, БНАСАУ цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийг эхлүүлсэн боловч харилцан үл ойлголцлоос болж зогсонги байдалтай байгаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай тусгай харилцаатай хэмээн дотночилсон ч түүний дэргэдэх зөвлөхүүдэд таагүй ханддаг гэж CNN мэдээлэв.
Удирдагч Ким ойрын хэдэн долоо хоногийн турш Өмнөд хөршийн төрийн тэргүүн Мүн Жэ Интэй холбоогүй байсан ч лхагва гарагт эцгээ алдсанд нь эмгэнэл илэрхийлж захидал илгээжээ.
Эх сурвалж: www.cnn.com