СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лэди Гагагийн алдагдсан даашинзыг дуудлагаар худалдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Алтан бөмбөрцөг кино наадам өнгөрсөн нэгдүгээр сард Беверли Хилтон зочид буудалд зохион байгуулагдаж шилдгүүдийг шалгаруулсан. Энэ үеэр дуучин, жүжигчин Лэди Гага Хилтон зочид буудалд байрлаж байсан өрөөндөө Алтан бөмбөрцөгийн улаан хивсний ёслол дээр өмсөж олныг гайхшруулсан Валентиногийн хээнцэр тансаг даашинзаа мартжээ.

Наадмын маргааш Лэди Гагагийн хоносон өрөөг цэвэрлэж байсан зочид буудлын үйлчлэгч тансаг даашинзыг олсон ба тэрээр дуудлагаар худалдахыг хүссэн байна. .

Даашинзыг олсон зочид буудлын үйлчлэгч буудалд амарсан зочдын мартсан, гээсэн эд зүйлс дунд үлдээсэн ч нэгдүгээр сараас хойш алдарт дуучин Гага даашинзаа эргэн нэхээгүй байна. Тиймээс өнгөрсөн есдүгээр сард буудлын удидлага даашинзыг олсон үйлчлэгчид бэлэг болгон эргүүлэн өгснийг батлах захидлыг дуудлага худалдааны ордон олон нийтэд дэлгэн харуулжээ.

 

 

Улаан хивсний ёслолд өмссөн Лэди Гагагийн тэнгэрийн өнгөтэй Валентиногийн даашинз хоёр хэсгээс бүрдэх аж. Шал шүргэсэн урт хормой, гурван метр урт залгаас бүхий даашинзыг 20-40,000 ам.доллараас илүү үнэ хүрнэ гэж найдаж байна. Гэсэн ч даашинзыг өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан гэх яриа гарсан юм. .

Лэди Гага “Star is Born” киногоороо Алтан бөмбөрцөг кино наадамд нэр дэвшин ирэхдээ 1954 онд анх Жуди Гарландын өмсөж байсан, Валентиногийн бүтээл хариуцсан захирал Пиерпаоло Пиччиолигийн даашинзаар гоёхдоо Тиффанигийн үнэт эрднийн чулууг хүзүүндээ зүүж, даашинзны хормойгоо хоёр туслагчаар бариулан ирсэн юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.