Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн" байгууллагын дэмжлэгтэйгээр "Гэрээр айлчлагч"-ийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгааг шууд дамжуулан хүргэж байна.
Энэ нь олон улсад туршигдсан хөтөлбөр гэдгийг "Дэлхийн зөн" байгууллага батлан хэлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүчирхийлэл, архины хамааралтай гэр бүлүүдэд тус дэмээ өгнө гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Тухайлбал, айлчлагч нар гэрээр зочлон, долоо хоногийн нэг өдрийн нэг цагийг гэр бүлийн өдөрлөгт зориулахыг сурган заах аж. Ингэж заншсанаар гэр бүлийн дотоод уур амьсгал халуун дулаан болж, нэг нэгнээ ойлгох, сонсдог болдгийг олон улсын туршлага харуулжээ.