СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Эрдэнэбат: Цэцийн дүгнэлтийг УИХ яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон. Ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч, улсын төсөвт төвлөрүүлдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонирхлоо.

Тэрбээр “. Ашигласны татвар, ашиглаад боловсруулсны дараах татвар УИХ дээр яригдсан сэдэв. Тэгээд эрх баригчид өөрсдөө шийдсэн.

Энэ асуудал төсөвт нөлөөлнө. Цэцийн дүгнэлтийг УИХ ирэх долоо хоногт яаралтай горимоор зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Энэ шийдвэрээс болоод төсвийн орлого буурах, иргэдэд очих өгөөж тасрах нөхцөл байдал үүсвэл тодорхой шийдвэрийг гаргах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийг хариуцлагажуулахгүй бол хөндлөнгийн нөлөө ороод байгаа юм биш үү. Улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байна гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.