ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Академич Сампилдондовын Чулууныг шалгуулах шаардлагыг Монгол түүх, соёл судлаач эрдэмтэд МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бусад холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Уг шаардлагад “С.Чулуун нь ШУА-ийн жинхэнэ гишүүнд нэр дэвшихдээ хэвлэж танилцуулсан жагсаалтдаа бусдын ажлын үр дүнг өөрөө бичсэн мэтээр өмчилсөн, судалгааны бүтээлийн төрлийг хольж хутган, хамтарсан зохиогчдын нэрийг дурдаагүй зэргээр оюуны өмч, зохиогчийн эрхийн ноцтой зөрчил гаргасан. Мөн доктор Д.Анхбаяр, Г.Баттогтох нарын амь насанд заналхийлсэн ёс зүйгүй үйлдлийг гаргасан” хэмээсэн бичиж гарын үсгээ зурцгаасан байв.
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун нь ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр томилогдож байжээ. Харин энэ албан тушаалд очсоноосоо хойш ердөө нэг жилийн дараа “Босоо хөх монгол” гэх нэртэй хэт үндсэрхэг үзэлтэй ТББ-тай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж олон нийтийн унтууцлыг төрүүлсэн юм.
Уг санамж бичигтээ “ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэн, Босоо хөх монгол ТББ-тай хамтран архелогийн үнэт олдвор түүх соёлын үнэт зүйлсийг гадны оронд хууль бусаар худалдаалахыг таслан зогсоох, архелогийн дурсгал бүхий газрыг хамтран хамгаалах, хууль бусаар хил давсан олдворыг буцаан авчрах чиглэлээр хамтран ажиллана” хэмээн заасан нь ШУА-ийг олны доог тохуу болгож байсан билээ.
С.Чулууныг шалгуулахыг хүссэн эрдэмтдийн гарын үсэг
С.Чулууны "Босоо хөх монгол" ТББ-тай байгуулсан санамж бичиг