Японы алдарт Фужи ууланд аялж байхдаа шууд дамжуулж байсан эрэгтэй унаж осолдон сураггүй болсон юм. Тэгвэл эрх баригчид ууланд аялж байсан эрэгтэй амь насаа алдсан ба цогцсыг нь олсон гэдгээ мэдэгджээ.
Уулчны хийсэн шууд дамжуулалтаас харахад уулын оргил орчимд үүлэн дээгүүр байсан ба их хэмжээний цастай, өөрийг нь үзэж байгаа хүмүүст хандан хальтрамтгай, аюултай харагдаж байна хэмээн хэлжээ. Зөв замаар уулын оргил руу гарахаар явж байгаа эсэхдээ эргэлзэн үзэгчидтэй ярилцаж байгаад гэнэт хальтран доош унасан байна.
Түүний шууд дамжуулалтыг үзэж байсан хүмүүс нэн даруй дуудлага өгч эрэл хайгуулын ажил цаг алдалгүй эхэлжээ. Аврагчид Шизуокагаас Яманаши хүртэл хоёр муж дамжин мягмар гарагийн өглөөнөөс хойш хайсан байна.
Уулчны цогцос далайн түвшнээс дээш 3,000 метрийн өндөрт олдсон ба нэр хаягийг нь тодруулахаар холбогдох албан хүмүүс ажиллаж байгаа юм.
Фужи ууланд есөн сараас хойш авирахыг хориглодог төдийгүй орон нутгийн цагдаа нар ууланд цас орж, зам харагдахаа больж, хальтиргаа гулгаа ихсэх аюултай байдаг тул уул руу гарахгүй байхыг зөвлөдөг байна.
Эх сурвалж: www.cnn.com