Монгол Улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эрхээ хзгаарлуулан, хорих ял эдэлж байна. Тэдний 200 гаруй нь эмэгтэй хоригдол байгаа бол гадаад улсын 15 иргэн/ ОХУ-ын 6, БНХАУ-ын 4/ хоригдож байна. Гадаадын иргэд хүний амь нас хөнөөсөн, хил зөрчсөн гэх мэт олон төрлийн шалтгаанаар хоригдож байгаа ажээ.
Харин хоригодж байгаа иргэдийн дунд 95 хүн “хар тамхины хэрэг”/ мансуурлуулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, зөөвлөрлөсөн, бусдад худалдаалсан гэх мэт/-ээр хоригдож байна. Хамгийн сүүлд буюу 10-рс арын 28-нд дуучин Б.Амархүү хар тамхи, мансууруулух бодистой холбоотой гэмт хэргээр хоёр жилийн ял сонссон билээ.
Үүнээс гадна 108 хүн “хар тамхины хэрэг”-ээр хорихоос бусад ял эдэлж байгаа талаар УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр мэдээллээ.
2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны залуус байгаа юм.
Хар тамхи, мансууруулух бодистой холбоотой хэргээр шалгагдсан хүмүүсийн тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна.