СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын хаан садар самуун явдалтай гэж дахин дөрвөн хамгаалагчаа халжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Тайландын хаан Маха Важиралонгкорн хааны ордны дөрвөн хамгаалагчаа халах тушаалыг өчигдөр өгчээ. Эдгээрээс хааны ордны унтлагын өрөөнүүдийг хамгаалдаг хоёр харуулыг садар самуун явдал гаргаж, зүй зохисгүй авирласан учир халсан гэж барууны эх сурвалжууд дурдсан байна.

Тайландын хаан өнгөрсөн долоо хоногт бага эхнэрээ болгож ураг барилдсан Синенат Вонгважирапакдийн хааны болон цэрэг армийн цол тэмдгийг хурааж авсны дараа зургаан нэр нөлөө бүхий ордны эрхмүүдийг мөн халсан нь ихээхэн анхаарал татаж байсан юм.

Тус улсад эзэн хаан улс төрийн оролцоогүй боловч ард түмний эрхэм дээд бэлгэ тэмдэг гэж үздэг тул шоолж, доромжилсон тохиолдолд 15 хүртэл жилийн хорих ял оноодог.

Харин эзэн хааны ордон богино хугацаанд дараалан ордны татвар эм, олон тооны өндөр дээд албан тушаалтнуудын цол хэргэмийг хураах нь тийм ч нийтлэг тохиолддог үйл явдал биш юм. Тиймээс ажиглагчид хаан Важиралонгкорн ордны эрх мэдлийг төвлөрүүлж, эрх мэдлээ тодотгож байгаагийн илэрхийлэл хэмээн харж байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.